ЧД-ийн 1-р хороо “Цаг уурын урд зам дээр 11-р сарын 15-нд гарцаар гарах үед “Toyota mark-Х” автомашины жолооч 29 настай эмэгтэй С нь гарц хааж зогсоход нь шаардлага тавихад жирэмсэн миний гэдэс руу өшиглөж зодлоо” гэж Налайх дүүргийн 2-р хороонд суух 35 настай эмэгтэй Б өргөдөл гаргаж ирснийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
ЧД-ийн 3-р хороо “11-р сарын 15-ны 18:00 цагийн үед Баянбүрдийн тойргоос 100 айл орох замд БЗД-ийн 9-р хороонд суух 27 настай эмэгтэй Ч , БГД-ийн 18-р хороонд суух 36 настай эмэгтэй Х нар “гарцаар гарсангүй” гэж маргалдан харилцан зодолдож, 18:50 цагт өргөдөл гаргаж ирснийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/