БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Ким Инхэг огцрохыг шаардсан 100 мянган хүний цуглаан болов. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 30 аад хүн бэртжээ. Мөн 51 хүнийг саатуулсан байна. Ажил эрхлэлт, дунд сургуулийн сургалт зэрэгт сэтгүл дундуур байгаа иргэд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн энэ юм. Үдээс хойш нөхцөл байдал улам хурцдаж хууль сахиулах байгууллагынхан нулимс асгаруулагч хий, даралттай ус зэргийг хэрэглэжээ.
Сэтгэгдэл (2)