Бөөрний хорт хавдартай хэмээн оншлогдсон нэг ой таван сартай М.Мөнхсүлд хүүд туслах хандивийн аян өрнөсөөр байна.
Тэгвэл хүүгийн ах эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс өөрийн эдлэж хэрэглэж байсан дунд зэргийн манан хөөргийг хандивлажээ.
Энэ талаар хүүгийн аав "Хүүгийн маань эмчилгээнд ахынх нь хандивласан ягаан манан толгойтой, гуулин нуух, ясан халбагатай дунд зэргийн манан хөөргийг дуудлага худалдаагаар борлуулахаар боллоо. Тун удахгүй дуудлага худалдааг эхлүүлнээ." хэмээсэн байна.
Та бүхэн Хос бяцхан зүрхний төлөө - Мөнхсүлд хүүд амьдрал бэлэглье тэдний фэйс хуудсанд нэгдэх болон доорх утсаар холбогдож хүүд туслах боломжтой юм.