Өвөрхангай Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад галзуу өвчин гарчээ.
Тодруулбал Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн нутаг, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн нутагт тэмээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутагт чоно халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна.
Эдгээр нь лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаад байна. Тиймээс эдгээр газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Сэтгэгдэл (1)