Сураггүй болсон иргэнийг Эгийн голд эрэн хайж байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн иргэн, 47 настай эрэгтэй Э айлд очихоор гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 13-ны өдрийн 12:05 цагт аймгийн ОБГ-т өгснөөр дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 30 иргэн, дөрвөн автомашинтай, нийт 37 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Өчигдрийн байдлаар Эгийн голын мөсөнд цооног гаргаж, 18 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа аж.