Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг ахлах прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгасан байна.
2015 оны эхний 10 сарын байдлаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 10 ялтан хяналтанд авагдсанаас 1 ялтны хугацаа дуусч, 9 ялтан хяналтанд байгаагийн 8 ялтан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаар, 1 ялтан эмчлэх эрх хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгүүлсэн байна.
Тус шалгалтаар ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/130 тоот тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэгдсэн байна.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгэгдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба өршөөгдсөн этгээдүүдэд Сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.
Д.Ундрах /24tsag.mn/