Германы Берлин хотноо Увс аймгийн Улаангомд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав.
Увс аймгийн Улаангомд шинээр барих энэ станц нь нүүрс болон нар салхины сэргээгдэх эрчим хүч гэсэн хосолсон хабрид технологиор Монголд анх удаа байгуулагдана гэдгээрээ онцлог юм байна.
Жилдээ 60 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор баруун гурван аймгийн хэрэглэгчид эрчим хүчний найдвартай хямд эх үүсвэрт холбогдож энэ бүс нутагт ноос ноолуур мөн барилгын үйлдвэрлэл эрхлэх боломж нээгдэх юм. Мөн тухайн орон нутагт зөвхөн энэ станцад 300 гаруй ажлын байр шинээр бий болох юм байна.
Төсөл нийтдээ 1.6 жилийн хугацаанд хэрэгжиж, нийт санхүүжилт нь 120 сая еврогийн зээлийг Германы Лэйнд оф Берлин банкнаас 15 жилийн хугацаатай жилд 4 хувийн хүүтэйгээр зээлж байгаа аж.