СХД-ийн 22-р хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын .... тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 7-р хороо “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээллийг 11-р сарын 16-ны 05:30-д шалгахад, Хэнтий аймаг Хэрлэн суманд суух 3 настай эмэгтэй Э нь 11-р сарын 01-нд гэртээ тогоотой хоолонд унаж биеийн 50-60% түлэгдэлт оноштой эмчлүүлж байгаад нас барсан хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүйгээс болж бяцхан хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)