БЗД-ийн 16 хороо ...-р байрны ... тоотод 12:00 цагийн үед хүүхэд ганцаараа байхад үл таних хүн орж худал хэлж зурагт авч явсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад уг тоотод суух 21 настай эмэгтэй Х-гийн охин 7 настай эмэгтэй М-г ганцаараа байхад нь гаднаас үл таних хүн орж “эгч чинь гадаа дуудаж байна” гэж залилан Konika /32”/ зурагтыг хулгайлан авч явсан хэргийг БЗД-ийн 19 хороонд суух 13 настай эрэгтэй Т гэгч үйлдсэнийг халуун мөрөөр нь илрүүлэн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
СХД-ийн 25-р “Хайрханы .... тоот хашааны гадна тавьсан автомашины аккумлятор алдагдсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд шалгахад, уг тоотод суух иргэн 30 настай эрэгтэй Т -ийн Huyndai Porter автомашины WESТА аккумлятор 2ш алдагдсан хэргийг СХД-ийн 25-р хороонд суух 39 настай эрэгтэй А хулгайлсаныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим