Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг эгүүлэн дуудах шийдвэр гарчээ.
Тодруулбал дэд консул А.Баярсайханыг албаны машинтай хууль бусаар буу сум хил гаргахыг завдсан этгээдийг тээвэрлэж, ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь ийнхүү чөлөөлсөн байна.
Дашрамд сонирхуулахад А.Баярсайханы машинд буу, сум тээвэрлэж хил гаргахыг завсан иргэнийг БНХАУ-ын талын холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)