Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хучлагатай автомашинаа халааж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, талийгаач нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 34 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хучлагатай автомашинаа халааж байгаад угаартаж нас баржээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Өвлийн улиралд иргэд машинаа халааж байгаад угаартаж амь насаа алдах эрсдэл бий болдог. Иймд машинаа халаах үедээ дотор нь суухгүй, граашид машин халаахгүй байх. Битүү гараашид машинаа халаахдаа дотор нь сууж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.