Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 42 байгууллагад шалгалт хийжээ.
Шалгалтаар 268 зөрчил илрүүлж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Баянзүрх эмнэлэг” ХХК, “Эвада” ХХК-ийн шүдний эмнэлгийн рентген аппаратын ашиглалтыг түр зогсоосон байна.
Мөн хамгаалалтын хаалгагүй үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн рентген кабинетийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 27 байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 162 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, нийт 6.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Сэтгэгдэл (1)