Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрийг хамруулан зэрлэг ан амьтдын цэгэн тооллого явуулжээ.
Энэхүү мониторингийн ажилд Говийн их дархан цаазат газар (ИДЦГ)-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын хамгаалалтын захиргаа, Мөнх хайрханы хамгаалалтын захиргаа зэрэг хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэнүүд, байгаль хамгаалагчид зэрэг нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй таван баг ажилласан байна.
Энэ судалгааны ажлыг таван жил тутамд тогтмол хийж гүйцэтгэдэг бөгөөд тооллогын үр дүн боловсруулалтын үе шатандаа явагдаж байгаа аж. Цэгэн тооллогыг Дархан цаазат газрын баруун, зүүн хоёр хэсэгт нийт 80 цэгийг сонгон бүх цэгийн тоологч нар өглөөний 8, 10, 12, 14, 16 цагуудад ажиглагдсан бүх амьтдын байршил, зан төрх, зай, өнцөг зэргийг тэмдэглэжээ.