Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн 16 дугаар хороонд 20 гаруй настай эмэгтэй Б гэгч нь 54 настай эхийгээ 32 удаа хутгалж, амийг нь хохироосон байна.
Уг хэрэг сургуулийн гудамжинд гарсан бөгөөд шалтгаан нь ердөө гэр бүлийн маргаанаас үүдэлтэй аж. Сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (7)