Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарт үйлдвэрлэв 2015” үзэсгэлэн худалдааны нээлт “Мишээл экспо” төвд өнөөдөр 11.00 цагт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга н.Тойвгоо нар оролцоно.