Эрчим хүчний сайд Д.Зоригт шинээр баригдсан барилгуудад цахилгаан техникийн нөхцөл олгохгүй байх тушаал гаргажээ.
Эрчим хүчний салбарын өвлийн их ачааллын горим ажиллагаанд шилжсэнтэй холбогдуулан салбарын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан техникийн нөхцөл олголтыг түр хугацаагаар зогсоосон байна.
Тодруулбал ажиллах хүчний ажлын ачаалал ихэсч, судалгаа үзлэг хийх боломж буурсан, их ачааллын үед техникийн схемд оролцох боломжгүй нөхцөл үүссэн аж.
Тиймээс энэ сараас ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл цахилгааны техникийн нөхцөл олголтыг Эрчим хүчний сайд Д.Зоригтын энэ сарын 16-ны өдрийн тушаалаар түр хугацаагаар зогсоожээ. Энэ нь, шинэ барилга байгууламжинд цахилгааны техникийн нөхцөл олгохгүй гэсэн үг юм.
Сэтгэгдэл (1)