Төв номын сангийн урд баригдаж буй "Мастер инженеринг" ХХК-ийн барилгаас төмөр автомашин дээр унасан хэрэг өчигдөр гарсан.
Тодруулбал замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин дээр "Мастер инженеринг ХХК-ийн барилгаас төмөр унасан юм.
Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд машинд жолооч бага насны охинтойгоо хамт явж байсан гэдгийг ойролцоо байсан эх сурвалжууд мэдээлсэн.
Харин энэ талаарх дуудлага мэдээллийн дагуу өчигдөр цагдаа нар газар дээр нь очиж шалгахад “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхараас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ.
Төмөр зоогдсон “Тoyota cheser автомашины жолооч нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй Г гэх залуу байжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.