Налайх дүүргийн 5-р хороо “Ачааны автомашинд нойтон мод тээвэрлэсэн байна“ гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу шалгахад, Налайх дүүргийн 2-р хороонд суух 60 настай эрэгтэй Б нь “Nissan Daihatsu Hijet” автомашинд зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй нойтон мод тээвэрлэн явж байсныг нь илрүүлэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн 5-р хороо “Нойтон мод тээвэрлэсэн байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад, УБ хот ХУД-ийн 9-р хороонд суух 31 настай эрэгтэй Б нь “Зил-131” автомашинд зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй 140 орчим нойтон мод тээвэрлэн явж байсныг илрүүлэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)