100 буудалт даамын багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурачдын дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээн нь Нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургууль дээр болох аж.
Тэмцээнд орон нутаг болон нийслэлийн дүүргийн сургуулийн шилдэг багууд өрсөлдөнө. Багт 10 хүртэлх, 11-13, 14-16 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван даамчин багтах юм байна.