Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжийн 23А тоотод оршин суух 37 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй М энэ сарын 17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 19-ний өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр тус газрын 11 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.