Монголын судлаачдын бүтээлийг дэлхийд таниулах үүднээс Анагаахын шинжлэх ухааны Төв Азийн сэтгүүлийн салбарыг Монголд нээлээ. Энэ нь Монголын анагаах ухааны салбарынхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны сэтгүүл юм. Тус сэтгүүл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийж буй судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад гаргах зорилготой бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд гаргасан Монгол болон гадаад орны Шинжлэх ухааны өгүүллэгүүдийг хэвлүүлжээ. Анагаах ухааны шинэ, шилдэг 10 өгүүллэг багтсан уг сэтгүүлийг олон улсын нэртэй профессор засварлаж гэнэ. Харин энэ удаагийн дугаарыг АНУ-ын профессор засварласан байна. Сэтгүүлийн дараагийн дугаар ирэх оны тав, арваннэгдүгээр сард тус, тус гаргах аж.