зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын хөрөнгө оруулалт ирэх сараас Монголд байршиж эхлэх нь

2015-11-21
0
ЖИРГЭХ

“Чингис лэнд девелопмент” группийн гүйцэтгэх захирал Ц.Гантулгатай ярилцлаа.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төслийн ажлын явц хэр байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

 

-Маш том төсөл учраас бэлтгэл ажил нь зам барилгын ажлаасаа их. Бэлтгэлээ сайн хангавал зам барилгын ажил нь тийм хэцүү биш л дээ. Инженерийн зураг дээрээ нарийвчилж ажиллаж байна. Хөрөнгө оруулалт болон бусад чиглэлдээ ч онцгой анхаарч байгаа. Барилгын ажил дууссан хойно буюу хурдны зам баригдсаны дараа арчилж хамгаалж явах асуудал бий. Арчилгаа тордолгооны асуудалдаа хүртэл анхаарч байна. Бэлтгэл ажил нь эхэлсэн гэсэн үг. Зам ашиглалтад орсны дараа замын арчилгаа тордолгоогоор зогсохгүй, хурдны зам тойрсон асуудлууд эрх зүйн орчинтой яаж уялдах эсэх нь ч өөрөө том асуудал.Гуч, түүнээс дээш жил энэ замыг яаж ашиглах вэ, эдийн засгийн үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ, яаж ашиглавал монголчуудад наалдах зүйл нь их байх бол гэдэгт илүү анхаарч төлөвлөлтөө хийж байна. Газ, нефтийн хоолой биднийг тойрч давхиад байна гэж ярьдагтай адил хоёр хөршийн бараа эргэлт, зорчигч тээврийн өөрчлөлт биднийг тойроод байна л даа. Сая есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод болсон Алс Дорнодыг хөгжүүлэх эдийн засгийн форумаар ОХУ-ын Приморскийн хязгаарт машинтайгаа аялж жуулчлах эрхийг нь хятадуудад нээгээд өгчихсөн. Энэ бол хоёр хөрш маань хоорондоо хийх аяллаа биднээс хамааралгүй шийдээд байгаагийн зөвхөн нэг жишээ. Толхилцох, биенийхээ санаачилсан ажлыг уяхгүйгээр хөдөлбөл бидэнд боломж бий.

 

-АН-3 гээд байгаа энэ хурдны замыг танай групп анхнаас нь санаачилж олон ажил хийснийг мэднэ.“Алтанбулагаас Замын-Үүд хүрсэн зам АН-3 биз дээ, ингэж давхцаж болох уу” гэсэн эргэлзээ бас бий. Энэ тал дээр тайлбар өгөөч?

 

-Монгол Улс Азийн авто замын сүлжээнд 2004 онд нэгдэн орсон юм. Ингэснээр нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрч буй хэсгийг барьж байгуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд одоогийн байгаа Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн замыг барьж гүйцээсэн л дээ. Үүнийг манай группийнхэн арван жилийн өмнөөс ярьж хөгжүүлж 2009 оноос бизнесийн модуль болгосон юм. Олон улс дамжсан транзит зам байвал Монголд хэрэгтэй, хоёр хөрштэйгөө интеграцид ороход тустай, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжихөд өгөөжтэй юм байна гэж бодож эхлүүлсэн ажил. Энэ төслийг манай групп эхнээс нь санаачилсан. Тэр утгаараа оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээнүүдээ авсан. Бид эдийн засгийн модуль болгож, транзит тээвэртэй уялдуулаад хөгжүүлээд явж байгаа юм.

 

-Оюуны өмчийн гэрчилгээнүүд гэдгээ тодруулаач. Хурдны замынхаа трассийг оюуны өмчөөр баталгаажуулсан хэрэг үү?

 

- Манай групп замынхаа трассаас эхлээд хийсэн олон ажлаа оюуны өмч болгож баталгаажуулсан. Оюуны өмчийн газраас17 гэрчилгээ авсан байгаа. Тодруулж хэлбэл зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан гэсэн үг. Зураг төсөл дээр гэхэд л нийтдээ арваад гэрчилгээ бий.

 

-Зураг төсөл дээр гэрчилгээ авна гэдгээ энгийнээр тайлбарлавал...?

 

-Барих мянган км замаа тодорхой хэсгүүдэд хуваагаад, хэсэг бүрийнхээ зураг дээр гэрчилгээ авсан юм. “Энэ бол Чингис лэнд девелопмент” группийн оюуны өмч юм шүү, улсын болон хувийн ямар нэг аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй” гэдгийн баталгаа болсон гэрчилгээ. Замын зураг төслөөс гадна эдийн засгийн тооцоолол, баригдсаны дараахь арчлалт, хамгаалалт зэрэг дээрээ ч зохиогчийн эрхийн гэрчилгээтэй. Замын хөдөлгөөний анализаас эхлээд газар чөлөөлөх, газар зохион байгуулах асуудал дээр ямар аргачлалаар явах дээр хүртэл оюуны өмчийн гэрчилгээ авсан. Бидний Оюуны өмчийн газраас авсан гэрчилгээнүүд Монгол Улсын өмчлөлд үлдэнэ. Учир нь бид замаа бариад хэсэг хугацаанд ашиглаж байгаад улсад хүлээлгэж өгөх юм.

 

-Зам барихад зарцуулах хөрөнгө мөнгөн дээр Засгийн газар ямар нэг баталгаа гаргахгүй бил үү?

 

-Манай төсөлд Засгийн газраас нэг ч төгрөгийн эдийн засгийн болоод санхүүгийн баталгаа өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй. Өнөөдрийг хүртэл төсвөөс болон орон нутгийн өмчөөс нэг ч төгрөг гаргаагүй. Цаашид ч хөрөнгө гаргахгүй хийгдэх төсөл. Улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй, эсрэгээрээ ашгаа өгөх том бүтээн байгуулалт. Бондуудын хувьд улсаа барьцаалж байгаа нэг хэлбэр. Бидний барих хурдны зам түүний дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүд, аж үйлдвэр, ложистикийн төв болон аялал жуулчлалын цогцолборуудын санхүүжилт нийтдээ 12 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Их хэмжээний мөнгө л дөө. Гэхдээ улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй. Бүх эрсдэлээ манай групп болон хөрөнгө оруулагчид хүлээнэ. Манай компанийн Засгийн газартай байгуулсан концессын гэрээ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын хамгийн том нь юм.

 

-Зам тээврийн сайд Хонгконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр танай групптэй байгуулсан концессын гэрээг цуцлагдсан гэсэн мэдэгдэл хийсэн. Сайдын мэдэгдэл үнэн эсэхийг тодруулах гэж л төслийн чинь явцыг сонирхохоор танд хандсан юм...?

 

-Төрийн өндөр албан тушаалтнууд дотор юу ч хэлж мэдэх, юу ч хийж мэдэх тийм л хүмүүсийн нэг жишээ бол энэ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтан дээр хэлсэн хариуцлагагүй мэдэгдэл нь бизнес эрхлэгчид болон Монгол Улсад ямар хор хохиролтой, овилгогүй зүйл болсныг бид харж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах биш үргээж холдуулах олон жишээнүүдийн нэг юм. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл маань том учраас мэдээллийн зөрүүнээс болоод ч юм уу, хангалттай мэдээлэл авч чадахгүй гэсэн шалтгаанаар биднийг сөрөг байдлаар ойлгох хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Евро-Азийг хуурай газраар холбох оролдлого Төв Азийн улсуудад олон тоогоор хийгдэж байгаа. Тэр олон сонирхлыг тээврийн бодлогодоо оруулж ирэхийн тулд бусадтай ойлголцох гэж том асуудал бий. Хөгжил дэвшлийн төлөө монголчууд нэгдэж чадна гэсэн итгэл дүүрэн байна. Бидний барихаар ажиллаж буй хурдны зам төр, хувийн хэвшил, иргэн, ерөөс монгол хүн бүрийн хүсч байгаа зүйл. Орон нутгийн удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлэхэд их дуртай хүлээж авдаг. Эдийн засгаа солонгоруулах, боломжоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар нь хүн бүр энэ төслийг цаг алдалгүй амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Зарим хүмүүс Монголыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэх энэ төслийн талаар зөрүү ойлголттой яваад байх шиг. Энэ бол байх л ёстой зүйл. Төслийн ач холбогдол, хэрэгжүүлж байгаа явцыг ойлгоод ирэхээр хандлага нь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Шинэ тутам ажил гэдэг утгаараа төслийн талаар мэдээлэл дутуу учраас зарим нь өрөөсгөл ойлголттой байж магадгүй. Монголчууд транзит тээврийн үйлчилгээг Евро Азийн түвшинд үзүүлж эхлэх гэж байгаа нь л манай төслийн давуу тал.

 

-Хурдны замтай болчихвол Хятадын боомтууд дээр төмөр замын тээвэр хүлээж гацдаг бараа, бүтээгдэхүүний урсгал саадгүй, чөлөөтэй болох нь ээ?

 

-Тэгнэ. Тянжинээс Улаанбаатар хүртэл галт тэргээ хүлээгээд 14 хонох тохиолдол гардаг. Хурдны замтай болчихвол тэгж хүлээх шаардлагагүй. Тяньжин дээр контейнор нь ирлээ л бол үндэсний тээвэрлэгчдэд маань бараагаа авто замаар хил дээр авчрах бүрэн боломж нээгдэнэ. Замын-Үүдээс Улаанбаатар руу авчрахад тав, зургаахан цаг зарцуулагдана гэсэн үг. Өөрсдийн тээврээ хямдаар, хурдан, найдвартай хийж эхэлнэ. Мөн бусдын тээвэрт сервис үзүүлээд тэндээс хураамж төлбөрүүд авч эхлэх юм. Тэр хэрээр эдийн засагт орлогын шинэ эх үүсвэр бий болно. Шинэ дэд бүтцийг дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Аялал жуулчлалыг дагаад дэлхийн том сүлжээ буудлууд орж ирж болно. Хамгийн том давуу тал гэвэл хоёр хөршид маань автомашины хэрэглээ асар өндөр. Хятадад гээд ярихад жилдээ 2.2 тэрбум аялал жуулчлалын маршрут хийгддэг гэсэн тоо гарсан байна лээ. Өнгөрсөн зуунд бараа эргэлт үнэ, чанар дээр өрсөлддөг байсан юм. Одоо бол өөр. Компаниуд хугацаан дээр л өрсөлдөж байна. Үнэ дэлхийн хаана ч адилхан болчихсон. Чанар ч технологийн глобалчлалаа дагаад жигдэрчихсэн. Хэн нь хурдан нийлүүлэх вэ гэдэг дээр бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн явж байна.

 

-Энэ том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хэзээнээс орж ирэх вэ?

 

-Бэрхшээл ямар ч салбарт бий. Системийн маань байдал хөрөнгө оруулагчдад нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Асуудалгүй ажил гэж байдаггүй, асуудал үүсч тэрийг давах тоолонд ажил маань улам чамбай, нямбай болж байна. Эдгээр бэрхшээлүүдийг үл тооцоод хүрсэн үр дүнгээ яривал энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаж хөрөнгө оруулалтын эхний багц Монгол Улсын арилжааны банкуудад байршиж эхэлнэ. Томоохон гүйцэтгэгчдийнхээ сонгон шалгаруулалтыг тэр хугацаандаа багтаагаад хийх боломжтой. Дэлхийд нэр хүндтэй байгууллагын дунд хийх сонгон шалгаруулалт ч тэр хавьцаа хийгдэх болов уу. Монголчуудын өмчлөлд хэчнээн зуун жилээр байх зам учраас хамгийн сайн юм хийхийг зорино.

 

-Тэгвэл замын газар шорооны ажил ирэх жил, дулаан оронгуут эхэлчих нь ээ?

 

-Ирэх жил барилгын улирал эхлэхээр эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • далгүй ажил гэж байдаггүй, асуудал үүсч тэрийг да (203.91.119.238)
    ирэхийн тулд бусадтай ойлголцох гэж том асуудал бий. Хөгжил дэвшлийн төлөө монголчууд нэгдэж чадна гэсэн итгэл дүүрэн байна. Бидний барихаар ажиллаж буй хурдны зам төр, хувийн хэвшил, иргэн, ерөөс монгол хүн бүрийн хүсч байгаа зүйл. Орон нутгийн удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлэхэд их дуртай хүлээж авдаг. Эдийн засгаа солонгоруулах, боломжоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар нь хүн бүр энэ төслийг цаг алдалгүй амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Зарим хүмүүс Монголыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэх энэ төслийн талаар зөрүү ойлголттой яваад байх шиг. Энэ бол байх л ёстой зүйл. Төслийн ач холбогдол, хэрэгжүүлж байгаа явцыг ойлгоод ирэхээр хандлага нь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Шинэ тутам ажил гэдэг утгаараа төслийн талаар мэдээлэл дутуу учраас зарим нь өрөөсгөл ойлголттой байж магадгүй. Монголчууд транзит тээврийн үйлчилгээг Евро Азийн түвшинд үзүүлж эхлэх гэж байгаа нь л манай төслийн давуу тал.
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.119.238)
    Бүтээн байгуулалт хийгдэх нь Монголчуудад чухал шүү дээ Амжилт хүсье
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    Xyatad, Oros tynshyydiinxee nersiig vh xelj chadaxgui suugaa ene kompany-d gadaadynxan itgej xorongoo xiix yy ???
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
    • Zochin
      CHI TUNSHUUDIINH NI NEREER YAH GESIIN luivarchin, guilagchin novshoo CHAMD TAILAGNAH SHAARDLAGA BHGUI .....
      2015 оны 11 сарын 23
  • Зочин (203.91.119.238)
    Амжилт хүсье Чингис Ланд Грулппийнхандаа Улсын баталгаагүй улсаас нэг ч төгрөг авахгүйгээр хийгдэх ажил юм байналээ ш дээ Дээр нь зам дагасан шинэ суурьшлийн хот суурингууд энэ 12 тэрбум долларын дүнд нь орж байгаа юм байна лээ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ӨРӨӨЛИЙГ ХИЙХ ГЭВЭЛ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР ХУДЛАА ГҮТГЭЖ ХАРДАЖ ДАРАМТАЛЖ БАЙЖ МӨНГӨ АВДАГ БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫН УЛС ТӨРД БАЙГАА ШҮҮ
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
    • ZOCHIN
      OROS ULS OROLTSOH OROLTSOHGUI TUHAI CHAM SHIG ARGAA YADSAN LUIVARCHIN TODORHOILDOGGUI YUM
      2015 оны 11 сарын 23
    • ZOCHIN
      2 ULSYN XOOROND BAIGAA N UNEN BOLOVCH, INGEJ XULIND DEER TSETSEG URGUULJ BOLOXGUI SHVV DEE… OROS ULS ENE TOSOLD OROLCOX ESEX N TODORXOIGUI YUM BISHVV !!!
      2015 оны 11 сарын 23
  • Зочин (217.172.236.141)
    ene compani diilehgui hudlaa hiiz chadna gez heleed azyl uyad buluu huraan gedeg chin bolson
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.2.254)
    12 тэрбум доллараар 1100 км автозам. 1 км авто замыг 11 сая доллар буюу 22 тэрбум төгрөг. Арай л худлаа байхаа. Том мөнгө угаалт байх шиг. Ямар япон америкт барьж байгаа зам биш дээ. Монголд 10 дахин хямд үнээр л барьна даа уг нь. Хөрөнгө оруулагч нар хэзээ ашгаа олно гэж ийм төсөлд мөнгө оруулах вээ? Тэд бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Эсвэл улсаас энэ мөнгийн хусна гэж тооцоолж байгаа юм уу?
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (208.54.80.171)
    Battulga olon Jil gatsaasan suuld uuriin baazaar dairuulj neg yum yavuulah uu jenko spirtee huuguud uls turuus savraa tatmaar ba
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.45.237)
    Би бол Чингис лэнд дэвэлопмент компанийн энэ ажлыг төр засаг дамжээсэй дэмнээсэй гэж хүсч байгаа. Хийж бүтээе гэж байгаа нэгэндээ боломж олгоод л явчихмаар юм. Ямар төрөөс таван цаас гуйх биш, өөрсдөө мөнгөө босгоод бариад өгий гэж байхад бариулдаг л газар штээ. Эргүү юмнууд зөв шийдвэр ч гаргаж чадахгүй дүлэгнээд л суухий
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.45.237)
    Ер нь бол эдийн засаг хямарлаа, сөхөрлөө л гээд байгаа энэ дээдэс. Ийм том том төслүүдээ гацаасны гор шүү дээ. Төслүүдээ явуулмаар юм. Хурдны замын энэ төсөл ялангуяа хурдан эхлээсэй. Мөнгө төгрөг нь орж ирээд ажлаа эхэлвэл сайн л байна. Төр засаг ч дэмжиж тэтгээд ажлыг нь эхлүүлвэл таарна. Чөдөр тушаа болоод байхгүй замыг нь чөлөөл төр минь. Амжилт
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.119.238)
    ӨӨ ЗҮГЭЭР АЖИЛ НЬ ЯВЖ Л БАЙГАА ЮМ БАЙНА Ш ДЭЭ..... ЗАМЫН САЙД ХОНКОНГОД ОЧООД БААХАН ЮМ ЯРЬСАН БАЙСАН.... ЗОРИГТ гэдэг чинь бас ЖЕНКО БАТТУЛГЫН МоАХ -н ГАР ХӨЛ ГЭСЭН Ш ДЭЭ .... БАС Л ДАРАМТАЛДГИЙН НЭГ ХЭЛБЭР БАЙНА ДАА эд нар одоо болиосой доо
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 37 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 0 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК