Иргэдээс ирж буй санал гомдол, хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар зөгийн балны гарал үүсэл, чанар аюулгүй байдлын талаар гарч байгаа зарим нэг зөрүүтэй мэдээллийн дагуу импортын зөгийн баланд МХЕГ-аас хяналт шалгалт хийж байна.
Улаанбаатар хотын харъяа гүний гаалийн хяналтын бүсээр зөгийн бал импортолсон 4 аж ахуйн нэгж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Номин”, “Миний дэлгүүр , “Тэнгэр”, “Sky supermarket”, “Good price” худалдааны төвүүдэд гадаадаас зөгийн бал импортлон худалдаалж буй 15 аж ахуйн нэгж хамрагдсан байна. бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын Төв лабораторид мэдрэхүй, физик химийн, нян судлал, хлор болон фосфор органик пестицидийн болон хүнд металлын үлдэгдэл, МУБИСургуулийн Палинологийн итгэмжлэгдсэн лабораторид гарал үүслийн шинжилгээнд хамрууллаа. Хариу дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна.
Цаашид цувралаар мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/