СХД-ийн 11-р хороо “ГССҮТөвд хөлөө хөлдөөсөн хүн ирлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 19-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад, СХД-ийн 21-р хороонд суух 56 настай эрэгтэй П нь согтуурсан үедээ гудамжинд унтаж байгаад 2 хөлийн тавхай хэсгийг хөлдөөж, тус төвийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгааг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Энэ мэт хүйтний эрч чангарахаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гудамж талбайд унаж хөл гараа бэртээх, цаашлаад хөлдөж амь насаа алдах тохиолдлууд ихээр гардаг тул иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй юм.
Д.Дуулим