- Худалдаа эрхлэгчид нь ажлын хувцсыг /хормогч, ханцуйвч, бээлий/ өмсөх
- Хэрэглэгчдэд зориулсан 1 удаагийн бээлий, торыг бүрдүүлэх
- Ногооны үнийг ил тод бичиж, байршуулах
- Түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг хамтад нь биш, тусгаарласан байдлаар хайрцаг, саванд хийж худалдах,
- Ногоо худалдах цэгт чанарын ялгалт хийгдсэн, стандартын шаардлага хангасан төмс хүнсний ногоог худалдана.
- Агуулахад төмс, хүнсний ногоог хадгалахдаа хананаас 1-1.5 метр зайтай хурааж салхи орж байхаар хураана. Хадгалах байр нь 12-с дээшгүй температуртай, 80-85% харьцангуй чийглэгтэй байвал зохино.
- Төмс, хүнсний ногоог жижиглэн худалдаалах цэгт бараа хураах тавцанд /газраас хөндийрүүлсэн вандан, поддон/ өрж байрлуулах, хайрцагтай бол 1.5-2 метрийн өндөр давхарлан хураах, шуудайтай бол босоо байдлаар нэг үе өрж хадгална.
- Лангуун дээр ногоог худалдан авагч өөрийн хэрэгцээгээр авах боломжийг бий болгон сагсанд хадгалж худалдаална.
- Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт гудамж, талбайд ил задгайгаар хүнсний ногоог худалдаалахгүй байх
- Стандарт, чанарын шаардлага хангаагүй төмс, хүнсний ногоог худалдаалахгүй байх