Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээжийгээ хороосон ээж

2015-11-22
0
ЖИРГЭХ

        Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд... Энэ юутай үнэн үг вэ. 2012 онд 40 настай эмэгтэй согтуудаа ээжийгээ хутгалсан хэрэг гарч байлаа. Гэтэл саяхан 20 настай охин 54 настай ээжийгээ 32 удаа хутгалан амь насыг нь хэрцгийгээр хороосон байна. Ийм адгуу санаатай, ядуу сэтгэлгээтэй хүнийг тэр гайхамшигт эх тээж төрүүлэхдээ эцэст нь охиныхоо гарт амиа алдана гэж ёстой төсөөлөө ч үгүй байсан байх. Ирээдүйд ээж болох хүн энэ хэргийг үйлдсэн аж. Яаж тэгж хэрцгий, балмад зан гаргаж зүрхэлж байна аа. Эмэгтэй хүн шүү дээ. Арван сар алтан хэвлийд нь жаргаж, ангир уургийг нь залгилж хүн болчихоод уу...

 

Энэ хорвоогийн хамгийн гайхамшигт хүн бол ээж гэж бид бүхэн ярилцдаг. Тэгээд лээжийнхээ хайранд нялхарч, ээждээ амиа тавьдаг. Ээжийнхээ ачийг хариулах гэж, санааг нь зовоохгүй сайхан амьдрах гэж үр хүүхэд бүхэн нь хичээдэг. Гэтэл эх үрийн алтан холбоог уландаа гишгэж, эрлэгт ч очихооргүй том нүглийг тэр нэгэн үр үйлджээ. Яаж ийм зүйлийг хийж чадаж байна?

 

20 настай залуухан бүсгүй ийм, хэрцгий балмад, араатан мэт авирлах нь юу вэ? Өсгөж хүн болгож өгснийх нь хариу энэ үү? Залуу хүнээс, эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарсан гэхээр үнэхээр айдастай байна.  Үрийнхээ сайхан амьдрал, эрүүл жаргалын төлөө өөрийгөө зольж чаддаг хамгийн зоригтой хүн бол ээж гэдгийг амьдрал нотолдог. Энэ амиа алдсан ээж ч бас охиныхоо сайн сайхан амьдрал, зөв замыг зааж өгөх гэж байгаад охиныхоо гарт амиа алдсан байх. Гэр бүлийн маргаан, таарамжгүй харьцаанаас үүдэн ийм хэрэг болсон байх. Ямартай ч энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлстсийнхэн шалгаж байгаа юм байна.

 

Хөхөж өссөн ангир уураг нь дотроо гашилж, төрүүлж, торниулж өгсөн ач бүхнийх нь төлөө эхийгээ хороох нь юутай их үйлийн үр вэ? Хүн ёсоор амьдраад, ээждээ загнуулаад л сууж байна биз дээ. Одоо тэр охин хэнд гомдоллож уураа гаргаж, хэнээр өөрийгөө тайтгаруулах юм бол. Үнсүүлэх ээжтэй, аргадуулах аавтай байна гэдэг амьдралын хамгийн том аз завшаан байдаг. Үхсэн ч гэсэн үрийнхээ төлөө залбирч бай гэж тэр гайхамшигт ээжид зориулан энэхүү эсээг бичлээ.

 

Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж, үсээ цайтал, үйлээ дуустал тэмцдэг эхчүүдээ амьдад нь хайрлах ухаан энэ охинд даанч нэг заяасангүй дээ. Одоо тэр харамсахын ихээр харамсаж, гашуудахын ихээр гашуудаж байгаа. Арга ч үгүй биз. Төрүүлсэн эхийгээ өөрийнхөө гараар хороосон хүн. Одоо өөрийнхөө ухаан муутайд, ууртайд, хүйтэн мэс атгалсан гартаа гомдолж, түүнийхээ үйл лайг үүрч гянданд ухаажихаар сууж байна. Элгээ эмтэртэл, зүрхээ зогстол өөрийгөө буруутгаж уйлсан ч түүний ээж ахиж төрөхгүй. Амь, сүү, хүйн холбоогоо өөрөө таслаж, амьдрал, мөрөөдөл, жаргалынхаа үндсийг сугалсан тэр охин шоронд сууж байгаа.

 

Буруу үг хэлчихвэл сэтгэл нь гомдчих вий, буруу явбал санаа нь зовчих вий хэмээн ихээр эмээж, алдаа болгоноо нууж, баярт мөч бүхнээ ээжтэйгээ хуваалцдаг охид маань эндээс нэгийг ухаарах биз. Тархин дах ухаан нь үхэж, цээжин дэх сэтгэл нь хөрж, хөхсөн сүүгээ цусаар, нулимсаар сүлж амьдралаа өөрийн гараар нураасан тэр охинд хорвоогоос одсон ээж магадгүй гомдоогүй биз. Үхтэл үр харам гэж хүйтэн мэс биедээ дүрүүлж байхдаа ч гэсэн охиноо хайрлаж, охиндоо баярлаж байсан биз. Чиний сайхан амьдралын төлөө чиний хамгийн эрхэм хүн ингэж амиа өгч байхад чи түүнийг алж, сэтгэл чинь ханав уу?

 

Ээжээ гэж дуудан гараас хөтлөн, мөөмнөөс нь зүүгддэг байсан балчирхан охин одоо ухаан суужээ... Ээжийгээ хороох ухааныг тэр хэнээс өвлөсөн бол. ЭХ ҮРИЙН АРИУН ХОЛБОО мөнхөд тасрах ийм жигшүүрт хэрэг ахин бүү давтагдаасай.

 

З.Хуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (202.70.42.102)
    арай ч дээ нээрээ. өөрөө ээж болчихоод ээжийнхээ зовлон, хайр энэрлийг илүү л их ойлгомоор юм гэтэл ийм муухай юм хийгээд явж байдаг
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.32.169)
    буруу нийгмээс л болж сэтгэцийн өвчин ихэсдэгийг мэдэх үү?
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.1)
    Сэтгэцийн өвчтэй улс олширч байна Түүнийг өөгшүүлж хоол олж иддэг хүмүүс олон болж дээ
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    манай ардчилсан нийгэм гэж ийм л аймшигтай дүр төрхтжй болчихож
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.114.121)
    Yu gej helehee ch mdehgui bn zarim n eejiigee bajgaad baigaasai gd zalbirch guigaad bhd yawaad uguh yum zarim n uuruu alchih yum
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.195.185)
    Ер нь залуу бүсгүйчүүд охид минь хүнтэй сууж үр төрүүлэх нь хүний жам. Гэхдээ хэнтэй амьдрахаа заавал бодож нягтлаж тунгаах монгол ёс байдгийг санууштай юм. Хүний цусан дахь ген удамшдаг учир алуурчин, хорт бодол тээдэг хүний үр яг л тэр генээ авч төрдөг юм. Эхийн гэдсэнд бүрэлдэн тогтсон тэр цагаас л эх хүн үрээ үргэлж хайрлан энэрч, сайн сайхныг бодож, эелдэг энэрэнгүй байвал үр бас тийм болно. Уур уцаартай, уйламхай, гомдомтгой, хорт бодолтой байвал үр бас цусаар дамжсан тэр бодлыг авч төрдөг юм шүү дээ. Ийм хүмүүс хожим юу ч хийхээс буцахгүй, алуурчин болдог юмаа. Ухаан бодолдоо тунгааж үзээрэй.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.41.91)
    Буруу үг хэлчихвэл сэтгэл нь гомдчих вий, буруу явбал санаа нь зовчих вий хэмээн ихээр эмээж, алдаа болгоноо нууж, баярт мөч бүхнээ ээжтэйгээ хуваалцдаг охид маань эндээс нэгийг ухаарах биз. Тархин дах ухаан нь үхэж, цээжин дэх сэтгэл нь хөрж, хөхсөн сүүгээ цусаар, нулимсаар сүлж амьдралаа өөрийн гараар нураасан тэр охинд хорвоогоос одсон ээж магадгүй гомдоогүй биз.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.41.91)
    Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд... Энэ юутай үнэн үг вэ. 2012 онд 40 настай эмэгтэй согтуудаа ээжийгээ хутгалсан хэрэг гарч байлаа. Гэтэл саяхан 20 настай охин 54 настай ээжийгээ 32 удаа хутгалан амь насыг нь хэрцгийгээр хороосон байна. Ийм адгуу санаатай, ядуу сэтгэлгээтэй хүнийг тэр гайхамшигт эх тээж төрүүлэхдээ эцэст нь охиныхоо гарт амиа алдана гэж ёстой төсөөлөө ч үгүй байсан байх. Ирээдүйд ээж болох хүн энэ хэргийг үйлдсэн аж.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    3 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 45 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    4 цаг 0 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    4 цаг 45 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    4 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    5 цаг 15 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 24 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    6 цаг 27 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    6 цаг 51 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    7 цаг 45 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    7 цаг 45 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    8 цаг 18 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    8 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    8 цаг 28 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    8 цаг 34 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    8 цаг 40 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    8 цаг 48 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    8 цаг 50 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    8 цаг 54 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    8 цаг 55 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК