Өнгөрсөн долоо хоногт Хурд грүппийн барилгын 3 давхараас ажилтан нь унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс улбаалж МХЕГ-аас барилга барихгүй байх шаардлагыг гаргаад байгаа.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт өндрөөс унасан хэрэг дахин гарчээ. Тодруулбал, ХУД-ийн 2-р хороо “ГССҮТ-д өндөрөөс унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, “Монгол Шверо” ХХК-ний байрны 2-р давхараас оруулга буулгагч ажилтай ХУД-ийн 16-р хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б нь нойтон арьсан дээр хальтирч унаж гэмтсэн байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/