СБД-ийн 16-р хороо “Бэлхийн ... тоот хашаанаас автомашинтай хүмүүс нохой хулгайлж зугтаалаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад, уг тоотод суух 47 настай эмэгтэй Б -гийн хашаанаас кавказ овчарк үүлдрийн нохойг ЧД-ийн 17-р хороонд суух 23 настай эрэгтэй А гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн "Verna Accent" автомашин ашиглан хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн БЗД-ийн 14-р хороо “Нарантуул ОУХТ-ийн өргөтгөлийн ....-р чингэлэгт 11-р сарын 21-нд БЗД-ийн 22-р хороонд суух 40 настай эмэгтэй Н нь “АКМ” бууны сум 68ш, Дровинк бууны сум 10ш, Winchester бууны сум 20ш, марк тодорхойгүй бууны сум 40ш-ийг хууль бусаар зарж борлууж байсныг илрүүлэн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/