Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энх-Амгалан: Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна

2015-11-25
0
ЖИРГЭХ

                УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар оролцож, "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаар мэдээллээ.

Өнөөдөр товлогдсон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байв. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй гишүүд картаа сугалан гарсны улмаас байнгын хорооны ирц бүрдэлгүй энэ асуудал хойшлоод байна.

 

Энэхүү ажлын хэсэг нь Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Өнгөрөгч хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, 10 гишүүний дөрөв нь дүгнэлтэд гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэхдээ "Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадаагүй мэтээр буруу мэдээлэл хийлээ. Хурлын тэмдэглэлийг гишүүдэд тараасан. Энэ асуудал хоёр удаа хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэрнээ яагаад хойшлогдсон, АН-ынхан картаа сугалж гараад асуудлыг хойшлуулах байдлаар хандаж байгааг ойлгохгүй байна, бас харамсаж байна. Ажлын хэсгийн гишүүд таван удаа хуралдахад бүгд байр сууриа илэрхийлсэн" гэлээ.

 

Ажлын хэсэг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дөрвөн дүгнэлт дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан. Тухайлбал, "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний Аудитын газраас 2014, 2015 онд хийсэн хоёр удаагийн аудит, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж шалгасан тайлан, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн хүрээнд дүгнэлтээ гаргасан. Ямар нэг улс төрийн ашиг хонжоо хайсан, хэн нэгнийг буруутгасан зүйл байхгүй, улс төрийн зорилгоор ажлын хэсэг ажиллаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Л.Энх-Амгалан гишүүн онцлов.

 

УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай, гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон байна. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн байна гэж гишүүд мэдээллээ.

 

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар олон зөрчил дутагдал гарчээ.

 

Тухайлбал,

-Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн.

 

-1.5 тэрбум ам.долларын "Чингис" бондыг арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монголбанкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 1,494.6 сая ам. долларын орлого орсон байна. 5.4 сая ам.доллар нь хаашаа алга болсон, юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, үүнд ҮАГ акт тавьсан байна.

 

-Хөгжлийн банк нь Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иены (290 орчим сая ам.доллар) бонд арилжаалахын тулд Японы Олон Улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, JBIC) "Самурай" бондын 19.2 хувийг буюу 5,7 тэрбум иенийг шууд (55,7 орчим сая ам.доллар) суутгуулсан байна. "Самурай" бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дүгнэлт гаргуулах шаардлагатай. 

 

-Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламжийн хүүнээс 2.5-3 пунктээр доогуур байршуулсан. Ямар шалгуураар ямар банкинд байршуулсныг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

 

 -Шинэ төмөр замд 200 сая ам.долларын санхүүжилт олгосон ч зарцуулалт нь тодорхойгүй.

 

-Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл, МИАТ ХХК-д Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон.

 

-"Чингис" бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан Гэтэл Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмждөө Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн байна.

 

-Түүнчлэн гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэх байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан гэх алдаа дутагдал олон гарсныг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан гэж гишүүд мэдээллээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (37.150.167.176)
    Муусайн хулгайчуудаа! Хохь нь шуу!
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (122.201.21.114)
    Arai l denduu shaaruud umaa turd garsniih geed oorsdoo idej uugaad avii geed l or taviad baisan um uu daa
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    13 цаг 27 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    14 цаг 4 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    14 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 39 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК