Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 шүүгч тангараг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 37 шүүгчийг томиллоо.
Энэхүү томилгоогоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэргүйн Хангал, Баяраагийн Баярмаа, Хонгорын Энхзаяа, Багашарын Азбаяр, Даваадоржийн Энхцэцэг, Чулуунбаатарын Нямсүрэн нарыг шүүгчийн албан тушаалд шинээр томиллоо. Тус шүүх нь шинээр томилогдсон 6 шүүгчийнхээ тангараг өргөх ёслолын ажиллагааг өөрийн шүүхийн байранд өнөөдөр зохион байгуулав. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэг “Томилогдон ирсэн шүүгчиддээ баяр хүргэж, тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг нээлээ. Энэ үеэр тус шүүхийн ахмад шүүгч Д. Наранцэцэг томилогдон ирсэн шүүгчдэд хандан баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн ялдамд “ Хуулийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, шударга үнэний талд тууштай байх”-ыг онцлон хэлсэн юм.
Д.Дуулим