Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” уулзалтад оролцогчдод илгээлт явуулав

2015-11-26
0
ЖИРГЭХ

        Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын уулзалтад оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулав. Уг илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

 

Дэлхий даяар өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц, хөгжил дэвшлийн давалгаа хурдсаж, улс орон бүр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шинэ арга барил, шинэ технологийн эрэлд мордож байна. Хөгжлийн асуудлаа цоо шинэ хандлага, шинэ мэдлэгт тулгуурлан шийдвэрлэхийг чухалчлах боллоо.

 

Мэдлэгийн эдийн засгийг бий болгож, мэдлэгийн үйлдвэрлэлд түргэн шилжин оюун зонхилсон бүтээгдэхүүн, бүтээлч аж үйлдвэрлэлийг хэн цогцлоож чадна, тэр улс орон дэлхийд хөгжлөөрөө манлайлах цаг үе иржээ. Өнөөдөр судлаачдын үзэж байгаагаар өндөр хөгжилтэй орнууд технологийн хөгжлийн 5 дугаар үеийг амжилттай даваад, 6 дугаар үедээ шилжин орж эхлээд байна.

 

Гарааны шугамаа зөв тодорхойлж, хөгжлийн бодлого зорилгоо оновчтой томьёолохын тулд бид юун түрүүнд технологийн хөгжлийн орчинд чухам хаана яваагаа мэдэх учиртай. Хөгжлөөр манлайлагч орнуудыг араас нь хөөж бус, амдаж гүйцэх арга тактикаа боловсруулах ёстой. Үүний тулд бид бусдын алдааг давтахгүй урагшлах бодлогоо боловсруулж, ард түмний ухамсарт суулгаж өгөх хэрэгтэй байна.

 

Нэг үгээр хэлбэл, бид өндөр боловсролтой, бүтээлч монголчуудын шинэ үеийг бэлдэнэ гэсэн үг. Ийм хүмүүсээ цаг алдалгүй бэлтгэх тэрхүү орчны үндсэн бөгөөд  оройн хэсэг нь шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем хэмээн бид төсөөлж байгаа юм. Эдгээр хүмүүсийг угтан авч, өсгөн торниулах газар нь шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем мөн.

 

Өнөөдөр та бүхэн энэхүү экосистемийг бүрдүүлэх  чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг оролцуулан чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Түүнээс гадна тус чуулганд эрдэмтэн-судлаачид, энтерпренерүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулж байгаа нь Монгол оронд шинжлэх ухаан, технологийн чөлөөт бүс, шинжлэх ухааны парк хөгжүүлэх боломжийг тодорхойлох, бодлого үйл ажиллагаандаа тусгахад түлхэц өгнө гэдэгт миний бие эргэлзэхгүй  байна.

 

Монгол Улс газарзүйн байршлаа ашиглаад өөрийн газар нутаг дээр шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийг бий болгох бололцоо байгаа гэж харж байна. Гагцхүү энэ систем маань байгалийн экосистемийн нэгэн адил бүрдэл хэсгүүд нь органик холбоотой ажиллаж, харилцан бие биенээ тэтгэдэг байх ёстой. Ингэж чадваас бид дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, бүтээгдэхүүн экспортолж, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийх болно. Үүний тулд бид дэлхийн улс орнуудын оюун санаа, сэтгэлгээ, инновацийн эко сүлжээнд нэгдэн орохоос өөр замгүй. Нэгдэн орно гэдэг нь технологийн хөгжлийн 6 дугаар үе рүү аль болох хурдан дөхөж очно гэсэн үг юм. Онцлон хэлэхэд, Монгол бол ардчилсан, асар их хүсэл мөрөөдөлтэй, эрч хүчтэй, боловсрол болон инновацийн үнэ цэнийг ойлгодог, гурван сая хүнийх нь нэг сая нь суралцдаг, боломж дүүрэн улс.

 

Ийм болохоор бид сэтгэлгээний шинэ түвшин, үйл ажиллагааны шинэ арга барил, бизнесийн шинэ загвараар ажиллаж чадах юм бол  дэлхийн авьяас чадвар, чадавхийг холбох гүүр, нэгтгэх талбар, татах соронзон болж,  шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийн хөгжлөөрөө дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болно.

 

Тус чуулганаас Монгол Улсыг мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хөтлөх олон чухал санал санаачилга, зөвлөмж гарна гэдэгт найдаж байна” гэжээ.

 

Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад, дотоодын бодлого гаргагчид, мэргэжлийн шинжээчид, судлаачдыг хамруулсан олон улсын чуулган зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор энэхүү чуулганыг энэ 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулж байгаа юм.

 

Тус чуулганд үндэсний шинжлэх ухааны бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, аж үйлдвэрийн салбар, хувийн хэдил, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.

 

Энэ үеэр АНУ, БНХАУ, БНСУ, Хонконг, Финланд Кувейт, Сингапур зэрэг орноос бодлого боловсруулагч, олон улсын зөвлөх, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, уулзултууд зохион байгуулах юм. Олон улсын чуулга уулзалтын үр дүнд Монгол Улсад шинжлэх ухааны бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргахаар болжээ.

 

Мөн тус чуулганд хүрэлцэн ирсэн гадаадын нэр хүндтэй экспертүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш хүлээн авч уулзахаар болоод байна.

Эх сурвалж:President.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ard (202.9.41.233)
    byy dongos
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    10 цаг 57 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    11 цаг 34 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    11 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 56 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 9 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК