Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо

2015-12-01
0
ЖИРГЭХ

ХХААЯ, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ,  , Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран  “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлах, тэмээчдээ алдаршуулах, тэдний ажил үйлсийг урамшуулах зорилго бүхий энэхүү наадмыг 2005 оноос эхлэн УИХ-ын гишүүн, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ-ын хүндэт тэргүүн  Ц.Дашдорж  санаачлан, ивээн тэтгэж зохион байгуулсан  бөгөөд 10 дахь удаагийн “Их говийн тэмээний баяр”-ыг ХХААЯ хамтран зохион байгуулж, тэмээ бүхий  аймгуудыг оролцуулан Баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулснаараа өргөн цар хүрээтэй, ач холбогдол өндөртэй үйл ажиллагаа болж чадсан.

Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Баянхонгор аймгийн 400 гаруй тэмээчин,  600 гаруй тэмээ оролцсон Их наадам Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  П.Жасрай агсаны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Мөн энэ үеэр 600 тэмээ бүхий говь нутгийн ахуй амьдрал, зан заншил, хувцас хэрэглэл, соёлыг илтгэн харуулсан өвөрмөц онцлогтой парад жагсаж,  наадамчин олноо баясгалаа.

 

Их  наадмын үеэр шилдэг тэмээчид зөвлөлдөж, сайхан тэмээтэй ганган хосууд гоёл чимэглэлээ гайхуулж, тэмээчдийн буухиа уралдаж, сүрлэг ат, өхөөрдөм хөөрхөн торомнууд уралдаж мөн говь нутгийнхан маань тэмээ, тэмээчин, говь нутгаа магтан дуулж, баялаг бүтээгчид “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” сэдэвт тэмээний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ  толилуулж, урчууд маань ганган хэрэглэл, уран хийцээ  олон түмэндээ дэлгэн үзүүлсэн. Мөн үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн бухиа зэрэг тэмцээн явагдлаа.   Энэ үеэр тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байгаа тэмээчин Ж.Төмөрбат, Б.Занданхүү, Д.Батчулуун, Ю.Тогтох, В.Хадбаатар нарыг Хүнс, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр, тэмээчин Н.Гомбыг хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд нар гардуулан өглөө.

“Сайхан тэмээтэй ганган хос”-ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа. Наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцож, Нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн 7 настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын 6 настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын 7 настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн 8 настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын 8 настай шар буур тус тус шалгарсан.

 

Их наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцсоноос нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн 7 настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын 6 настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын 7 настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн 8 настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын 8 настай шар буур тус тус шалгарлаа. Харин “Шилмэл ингэ” шалгаруулалтад Говь-Алтай аймгийн Цээл сумын С.Лхагваагийн 10 настай хөх, Халиун сумын Л.Энхтөрийн 7 настай хар, Бигэр сумын Ч.Отгондэлэгийн 5 настай шар ингэ алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэнгэрийн хүлэг тэмээн сүргээ цэнгүүлсэн Их наадмын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь яах аргагүй “Хурдан ат”, “Хурдан тором”-ны уралдаан байлаа. Атны уралдаанд  Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн нийт 124 ат 12 километр замд уралдаж, шилмэл хурдууд тодорсон юм. Хурдан атаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын Г.Орхончулууны хөх ат шалгарсан бол мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Б.Өлзийсайханы бор, Хүрмэн сумын Т.Ганбатын улаан атнууд удаах байранд шалгарч наадамчин олноо баясгасан. Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Тайвангийн хар хурдан торомоор тодорч, Чандмань сумын Д.Гүнчингийн улаан, Есөнбулаг сумын М.Чинбатын хар тором удаалсан.

 

Их наадмын хамгийн торгон мөч нь “Шилдгийн шилдэг тэмээчин”-д 10 лангийн мөнгөн буйл, Хүндэт өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа байсан юм. Энэхүү хүндтэй шагналын эзнээр тэмээгээ жил дарааллан тогтвортой өсгөн 520 толгойд хүргэсэн, түүний ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин туршлагаа малчид, хойч үедээ сурган  өвлүүлж чадсан Говь-Алтай аймгийн Шарга сумын тэмээчин Аймгийн сайн малчин Б.Дашмягмар тодорч шагналаа гардан авсан.

“Их говийн тэмээний баяр-2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмын 12 төрлийн уралдаанд  нийт дөрвөн аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчин оролцож, хурд хүч авхаалж, самбаагаараа өрсөлдснөөс багийн дүнгээр Говь-Алтай аймгийн Шарга сум тэргүүлж, шилдгээр шалгарч чадлаа.

 

Тэнэгэр говийн тэмээн сүргээ цэнгүүлсэн Их наадам ийнхүү тэнгэр хангай ивээсэн, тэмээчин түмэн маань ур ухаанаа уралдуулсан тэнүүн сайхан болж өндөрлөлөө.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    45 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    1 цаг 22 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 43 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 56 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    20 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    21 цаг 5 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    23 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК