Өчигдөр нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт нэг дуудлагатай байжээ. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны 25 дугаар гудамжийн 17 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 10:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч ажиллаж унтраажээ.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн таван албан хаагч, Багануур дүүргийн гуравдугаар хороо, 61 дүгээр байрны орцны гурван давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн таван албан хаагч ажиллаж унтраасан байна.
Үүнээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Бүрэн бүст” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлага шөнийн 04:01 цагт ирж, дуудлагын дагуу Гал унтраах, аврах 56 дугаар ангийн найман албан хаагч очиж, унтраажээ.