Улсын Дээд шүүх “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”, “Нэгдмэл Монгол Нам”-уудыг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
Учир нь эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байсан аж.
Иймээс Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Дашрамд сонирхуулахад дээрх намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой аж.
Сэтгэгдэл (1)