“Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, "Бороо гоулд" компанийн ажилчид зэрэг 40 хүн ажиллаж шороонд дарагдсан хүмүүсийг гаргахад нас барсан байжээ.
Зөвшөөрөлгүйгээр, гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан иргэд нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын хоёрдугаар багт оршин суух 42 настай, эрэгтэй Х, Дархан-Уул аймгийн харьяат 31 настай, эрэгтэй Д нар байсан аж.
Энэ хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Сүн уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд болсон юм.