Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун-Урт сумын чиглэлд “Зоригт ай” ХХК-ийн 49-28 УНГ улсын дугаартай “Хино” загварын түлш ачсан автомашин энэ сарын 01-ний өдрийн 14:00 цагт гараад сураггүй болжээ.
Энэ талаарх дуудлагыгн дагуу өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
17:05 цагт эхлүүлсэн эрлийн ажиллагааны үр дүнд дээрх автомашинтай зорчиж явсан хүмүүсийг аймгийн төвөөс 60 км-т “Хөвийн хөндий” гэдэг газар цасанд боогдсон байсныг 20:45 цагт татан гаргасан байна. Тус машинд 65 настай, эрэгтэй М, 51 настай, эрэгтэй А, 54 настай, эрэгтэй П нарт тусламж үйлчилгээ үзүүлэн, аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мөн Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумдын заагаас иргэн Ж, нэг хүний хамт 94-91 УБЭ улсын дугаартай “Патроль” загварын автомашинтай яваад энэ сарын 02-ны өдрийн 15:00 цагийн орчим ЗХ-ний 016 дугаар ангийн буудлагын полигоны орчим ирээд бензин дуусчихлаа гэж яриад утас нь тасарсан олдохгүй байна туслаач гэсэн хүсэлт аймгийн ОБГ-т мөн өдрийн 19:21 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 02-ны өдрийн 20:20 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 46 настай, эрэгтэй Ж, 57 настай, эрэгтэй Б нарыг 03-ны 01:20 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (1)