Цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийж байж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нэгэн цэцэрлэгийн нэг давхрын цонхоор орж, “Panasonic” /40”/ инчийн зурагт, “Toshiba” зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь барьсан байна.
Уг хэргийг Ховд аймаг Мөст сумын харьяат тодорхой оршин суух хаяггүй М /эр.18н/, ЧД-2 хороонд суух С /эр.22н/, Ховд аймаг Жаргалант сумын Буянт багт оршин суух Б /эр.22н/ нар бүлэглэн хулгай хийж байсныг илрүүлсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (5)