Цагдаагийн газраас залилангийн хоёр хэргийг нөхөн илрүүлжээ. Тодруулбал, иргэн Б гэгч өнгөрсөн долдугаар сард иргэн Н-ийн гар утас руу залгаж “Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, үнэгүй газар олгож байна” гэж 250 мянган төгрөг залилан авсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Залилагч этгээд нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 148-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Хүнсний дэлгүүрт”-т өчигдөр 14 цагийн үед үл таних эрэгтэй хүн “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Зөвшөөрлийг чинь 8 нэр болгож өгье, 210 мянган төгрөг өгчих” гээд байна шалгаж өгнө үү” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу шуурхай ажиллаж хэргийг илрүүлжээ. Залилан хийсэн этгээд нь мөн нэгэн иргэнийг залилах гэж байхдаа баригдсан байна.
Сэтгэгдэл (1)