Амгалан дахь Хорих 421 дүгээр анги нэг цонхны үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх шинэ байрыг ашиглалтад оруулжээ.
Тус барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас 22-ны өдрөөс эхэлж, өчигдөр үүд хаалгыг нь нээлээ. Энэ барилга нь нэг цонхны үйлчилгээ, шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, тусгай хэрэгслийн өрөө, албан хаагчдын бэлтгэл сургалт, сэтгэл засал, саун душны өрөө гэсэн зохион байгуулалттай, 3 давхар 360м2 талбайтай аж.
Уг “Нэг цонхны үйлчилгээ”-ээс ялтны цалин хөлс, ялын тооцоо, хөдөлмөр эрхлэлт, эргэлт уулзалт, чөлөө, төлбөр барагдуулахтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм байна.