Дорнод аймгийн Халх гол суманд тариалан эрхэлдэг "Нью Аригус" компани энэ хавар тариалсан гурвалжин будааныхаа анхны ургацыг хураан авч Япон руу ачуулжээ. Тус компани 6400 га-д улаанбуудай тариалсны дээр багахан талбайд гурвалжин будааг туршилтын журмаар тарьсан нь үр дүнтэй болж, эхний ээлжийг нь ийнхүү экспортод гаргасан байна. Хөдөө аж, ахуйн энэхүү бүтээгдэхүүнийг Баянтүмэн-Владивостокийн төмөр замаар далайн боомтод хүргэж, Японы Якохама хот руу тээвэрлэх юм. "Манай улсаас экспортолдог хөдөө аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Ирэх жилээс гурвалжин будаа тариалах талбайгаа нэмэгдүүлэх боломжтой байгаа" гэж тус компанийн удирдлага мэдэгджээ.
Сэтгэгдэл (3)