Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сав газрын захиргаад чуулж байна

2015-12-04
0
ЖИРГЭХ

        БОНХАЖЯ-наас Монгол Улсын Сав газрын захиргаадын нэгдсэн II зөвлөгөөнийг  “Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвийн хүрээнд энэ сарын 03-04-ний өдрүүдэд Чингис Зочид буудалд зохион байгуулж байна. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг зөвлөгөөнийг нээж үг хэлсэн бөгөөд салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж зөвлөгөөнд оролцогчдод ажлын амжилт хүсээд зөвлөгөөнөөс нэгдсэн нэг зөвлөмж, санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна. Тэр бүхнийг бодлогын бичиг баримтанд тусган ажил болгох тал дээр онцгой анхаарч  ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

 

Зөвлөгөөнд БОНХАЖЯ-ны холбогдох газар хэлтсийн удирдлага, мэргэжилтэнгүүд, БОХХААБХ-ны дарга  Су.Батболд, УИХ-ын гишүүн,  НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл болон усны салбарын эрдэмтэд, 29 Сав газрын захиргаад, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, ТББ-ын төлөөлөл,  багтсан ба нийт 200 гаруй оролцогч хамрагдлаа.   

 

Энэхүү зөвлөгөөний зорилго нь:

 

- Усны нөөцийн нэгдсэн менежментийн талаарх төрийн бодлого, Байгаль орчны тухай, Усны тухай болон бусад холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд Сав газрын захиргаадаас оруулж буй хувь нэмрийг үнэлэх;

 

- Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Монгол улс одоогийн байдлаар 29 сав газартай бөгөөд эдгээр нь тухайн сав газрынхаа менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах үүрэгтэй юм.

 

Сав газрын захиргаадын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ хэмээн харж байна.

 

Үүнд:

1. Дэлхийн улс орнуудын усны менежментийн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулсан Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлал, төлөвлөгөөг сав газруудад хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг Усны тухай болон бусад хуулиуд, Ус үндэсний хөтөлбөрт хэрхэн тодорхойлсон талаар зөвлөгөөнд оролцогсод нэгдсэн  ойлголттой болсон байна.

2. Дээрх хуулиуд болон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байна.

 

3. Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилтыг тодорхойлсон хоёрдугаар зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан байх юм.

 

БОНХАЖЯ-ны ГЗББУНБЗГ -ын дарга  Г.Мөнх-Эрдэм:  2012 оноос монгол орон усны нөөцийн менежментийг сав газрын зарчим дээр олон талын оролцоог хамруулсан менежментээр явуулахаар хуульчилсан. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт сүүлийн 2-3 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв, алдаа оноо, сургамж юу байгаа талаар нэгдэн хэлэлцэж байна.

 

Усны нөөцийн менежмент гэдэг нь байгалийн өөрийнх нь байгаа нөөцөд тулгуурласан төлөвлөлт, төлөвлөгөө хийхийг хэлээд байгаа юм. Монгол орны хувьд одоо байгаа тогтоогдсон нийт нөөцийнхөө 3-5 хувийг л ашиглаж байгаа ба нөөцийнх нь хүртээмж муу байна. Учир нь нийт усны нөөцийн 80 хувийг эзэлдэг гадаргын ус нь монгол орны гадаргын 30 хувь дээр л бүрэлдэн бий болж байна. Гэтэл газар нутгийн 70 хувьд гадаргын усны сүлжээ бараг байхгүй, говийн бүс, тал хээрийн бүсийн усны хэрэглээ, үйл ажиллагаа зөвхөн газрын доорх гүний усаар явагдаж байна. Иймд дээрх бүс нутагт зайлшгүй усны нөөцийн менежмент хийх шаардлагатай бөгөөд говийн бүсийн усны нөөц хомс, тэжээгдэл бага тул усыг хамгийн бага зарцуулдаг үйлдвэрлэл, технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх дэлхий нийтийн сайн туршлага бол сав газрын захиргаадын менежмент. Монгол орон сав газрын захиргаадыг байгуулаад 3 жил болж байгаа ба 200 гаруй ажилтан албан хаагчийн хүн хүч хүрэлцэхгүй тул цаашид орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Цаашид усны нөөцөөс олж буй орлогоороо санхүүжээд эхэлбэл илүү боломжууд бий болох байх. Эдгээр менежментийг хийх гол хүч нь сав газрын менежмент. Манайд хэрэгжиж буй томоохон төслүүдийн ихэнх нь говийн бүст бий. Тэнд газрын гүнээс тодорхой хэмжээний усны нөөцийг олж үйл ажиллагаа эхлүүлж болох хэдий ч цаг хугацааны хувьд урт байж чадахгүй 5-10 жил л байх болно. Үүний дараа зайлшгүй усны шинэ эх үүсвэрийг бий болгох ёстой. Энэ шинэ эх үүсвэр гэдэг нь гадагшаа урсаж байгаа томоохон голууд дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах явдал. Үүнд хур тунадас, үерийн усаар хуримтлагдаж буй илүүдэл усыг говийн бүсрүү шилжүүлэн ашиглах замаар усны хангамжийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох бодлого баримталж байна  хэмээсэн юм.  

Дашрамд дурдахад сав газрын анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд зохион байгуулсан ба Сав газрын захиргаадыг байгуулсантай уялдуулан захиргаадын хүний нөөцийг чадавхижуулах, санхүү, хөрөнгийг бэхжүүлэх талаар зөвлөлдөж байсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.21.27)
    UGAASAA IIM HACHIN NERTEI BAIGUULLAGA GEJ BAIDAGIIM UU. ENE DARAAGIIN ZASGAAR BAIHGUI BOLNO. OYUNII HEDEN HUNIIG AJILTAI BAILGAH L GEJ ULDEESEN
    2015 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    16 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    17 цаг 5 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    19 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    20 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    20 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 49 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    21 цаг 18 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 29 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    21 цаг 48 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    22 цаг 13 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    22 цаг 24 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    22 цаг 45 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    22 цаг 49 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    23 цаг 8 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    23 цаг 29 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    23 цаг 37 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК