ХУД-ийн нутаг дэвсгэрт байх Яармагийн гүүрэн дээр лхагва гаригт гарсан осолтой холбоотойгоор гүүрийг хаасан.
Тодруулбал, өвс ачиж явсан Портер маркийн маркийн автомашины араас “Эрдэм Транс” компанийн “Зурагт-Яармаг” чиглэлийн автобус мөргөж осол гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Осол гарах үед Яармагийн төмөр гүүрийн даацын тулгуур багана доргиж, их ачаалал авбал нурах аюултай болсон тул осол гарсан өдрөөс эхлэн тус гүүрийг хаасан бөгөөд одоог хүртэл хаалттай байна Гүүр хаалттай байх хугацаанд зорчигч та бүхэн хуучин гүүрээр нэг эгнээгээр хөдөлгөөнд оролцож байгааг анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.