Өнөөдөр Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр. Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан билээ. Тэгвэл энэ баярын өдөр Төрийн ордны Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Гэрэл зургийн үзэсгэлэнгийн хувьд Ардчилсан хувьсгалаас хойших Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн, ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн танилцуулж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл (1)