Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Улаанбаатараас Эрээний чиглэлд цогц үйлчилгээтэй том оврын автобус зорчдог боллоо

2015-12-07
0
ЖИРГЭХ

   Энэ сарын 2-ны өдрөөс Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот руу шууд галт тэрэг гэдэг шиг шууд автобус явдаг боллоо. Хоёр улсын авто тээврийн салбарт  чухалд тооцогдох энэхүү үйл явдлыг сурвалжлахаар манай сурвалжлах баг хөдөлсөн юм.

 

"Аtibus" компанийн 45 хүний суудалтай автобусанд  сууж том оврын автобусаар Эрээнрүү  зорчих анхны зорчигдын нэг болж, 10 хүрэхгүй цаг явсаны эцэст Эрээн хотод ирлээ.

Маш тохь тухтай, зай талбай ихтэй энэхүү автобусны хувьд үйлчилгээ сайн байсан гэдгийг онцлох нь зүйтэй биз.  70 км,цагийн хурдтай явж, хоёр ээлжийн жолооч, үйлчлэгчээр энэ өдөр ажиллах бүрэлдэхүүнээ хангажээ. Ачаа тээш хадгалах хэсэг нь багтаамж өндөртэй, автобусандаа хөргөгч, хөлдөөгчтэй гээд л яриад байвал их л олон давуу тал энэхүү автобуснаас нь ажиглагдана.

 

Шинэ дэвшилтэт, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан, шуурхай ийм үйлчилгээг ганцхан "Аtibus" компани бус "Тэнүүн огоо",  "Эрдэм транс" ХХК ч үзүүлэх юм.  Өөрийн гэсэн баззтай, мэргэжлийн жолоочдоор хүний нөөцөө шийдвэрлэсэн гэх дээрх гурван компани олон улсад тээвэрлэлт хийх тендерийн шалгаруулалтад тэнцсэн юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас Эрээн чиглэлийн автобус үйлчилгээг дээрх гурван компани гардан гүйцэтгэнэ гэсэн үг.

Эдгээр автобусууд бүх өдрүүдэд Улаанбаатараас Эрээн хотын чиглэлд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх бөгөөд Баянзүрх зорчигч үйлчилгээний төвөөс тогтмол цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.

 

Улс хоорондын шугам нээсэн нь галт тэрэг зарим үед ачааллаа дийлдэггүйтэй холбоотой гэдгийг иргэд төвөггүй ойлгох биз. Цаашлаад Замын-Үүдээс Улаанбаатар, Эрээний чиглэлд хувийн жижиг тэргүүд явдаг. Тэгвэл энэ бүх үйлчилгээг цогц болгохын тулд том оврын автобус  үйлчилгээнд гарсан нь иргэдэд хүндрэл чирэгдэлгүй болж байгаа юм.

Автобусны жолооч нарын хувьд улс хооронд тээвэрлэлт хийх мэргэжлийн сертифкат хийгээд  эрхээ авчихсан гэдгийг Баянзүрх зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагч Г.Гансүх онцоллоо.

 

Улс хооронд тээвэрлэлт хийх болсон том оврын автобуснуудын хувьд үзлэг оношлогоонд ороод байнгын хяналт, удирдлаган дор тээвэрлэлт хийх юм байна. Харин цаг агаарын буюу байгалиас шалтгаалсан асуудал гарвал түр хугацаанд зогсолт хийх арга хэмжээ авч, зорчигч нараа амраах ажиллагааг зохион байгуулах юм байна.

Биднийг Эрээн хотруу хөдөлж байх үед Түвшинширээгээс Баяндэлгэр орох 70 км замыг автобус 5.30 цаг туулсан гэх мэдээлэл ирсэн юм. Тиймээс цас орж шуурч, үзэгдэх орчин бүрхэг болсон учир  тухайн чиглэлд явж байсан автобусны зорчигчдыг Түвшинширээ дээр хонуулах арга хэмжээг авч ажиллалаа.  Зорчигчдыг хурлын зааланд хонуулж, хоол ундаар хангаж байлаа. Энэ нь хот хоорондын тээврийн үйлчилгээ улам боловсронгуй болж буйг илтгэж байсныг нуух юун.

"Аtibus" компанийн  туслах жолооч Ж.Жаргалсайхан "Миний хувьд нийтийн тээвэрт 3 дахь жилдээ ажиллаж байна. Улс хоорондын тээвэрт анхны рейсээ хийж байгаа болохоор сэтгэл их өндөр байна. Автобус маань хурдан шуурхай, тав тухтай, тохилог үйлчилгээтэй байна " гэлээ.

 

Олон улсын гэдэг үндэслэлээр жолооч нарын цалингийн ангилал өндөр юм байна.  Тодруулбал, үндсэн цалин 1.2 саяаас эхэлж байгаа бөгөөд зорчигч их суусан тохиолдолд нэмэлт бонус авах боломжтой болж байгааг   "Аtibus" ХХК-ийн захирал  Г.Баярмагнай  цухас дурдлаа.

Бид Эрээн хотод очсон даруйдаа монгол улсын иргэдийн ачаа барааг жинлэж, билет бичдэг Хятадын авто тээврийн газар очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ газар амралтын өдрийг үл тоон долоо хоног ажиллаж монгол иргэдэд билет бичиж үйлчилдэг юм байна.

Энэ үеэр БНХАУ-ын Авто тээврийн удирдах товчооны дарга Чин Хун Еэнийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр  "Олон улсын зорчигч тээврийн шугам нээгдсэнд баяртай байна. БНХАУ, Монгол улсын харилцаа, ард түмэнд  энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэн нь маш их давуу талыг авчирч байна. Монголын авто тээврийн салбар, Хятадын авто тээврийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч байгаа" гэсэн юм.


Авто тээврийн үндэсний төвөөс хэрэгжүүлсэн энэхүү ажил цаашид өргөжиж бусад улс руу ч автобусаар түргэн хугацаанд зорчих нөхцөл бүрдэх боломжтойг албаны хүмүүс хэлж байв.

Ингээд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Эрээний чиглэлд том оврын автобус үйлчилж эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Улс хооронд том оврын автобус явдаг болсон нь том дэвшилт болж байна.  Цаашлаад 2016 онд Чойбалсан хотоос Манжуур, Ховдын Булган сумаас Шинжан Уйгарлуу явахаар төлөвлөчихсөн байгаа.

 

 Мөн олон улсын зорчигч тээврийн үйлчилгээнд бид унтлагын автобус нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа. Замын нөхцлөөс шалтгаалаад аюулгүй байдлыг хангаж, зам өргөсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн удаад бид Хөвсгөл рүү унтлагын автобус явуулж эхэлсэн. 

 

-Улс хооронд явах компаниудыг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Тавигдах шаардлагын дагуу буюу тухайн компани өөрийн гэсэн автобус, гараж, засварын газар, боловсон хүчинтэй гэх шаардлагуудыг хангасан компаниудтай бид нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.  Улс хоорондын чиглэлд өнөөдөр "Аtibus" компани зорчигчдыг тав тухтай байлгахын тулд био нойлын өрөөтэй автобус үйлчилгээнд явуулж байна. Энэ мэтээр автобус компаниуд маань иргэдийн ая тухыг хангах бүхий л боломжийг эрэлхийлж байгаа нь сайшаалтай.

"Тэнүүн огоо" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат  "Манайх хот хооронд ажиллаж байсан дадлага туршлагатай жолооч нарыг сонгон Улаанбаатар-Эрээний чиглэлд явуулж байна. Мөн жолооч нарын хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалыг иж бүрнээр нь хийсэн байгаа. Манай компанийн зүгээс долоо хоногт хоёр удаа үйлчилнэ. Зорчигчдоо халуун цай, хөнгөн зуушаар хангаж үйлчилж байна.

 

Автобус эвдэрсэн тохиолдолд манайд нөөцийн автобус бий. Мөн хаана ч байсан очиж үйлчлэх засварын машин бэлэн байдалд байдаг.

 

Манай компанийн нийтийн тээвэрт өдөр тутамдаа 160 автобус үйлчилж байгаа. Бид нарын хувьд замын цагдаагийн газартай нийлж байнга сургалт зөвлөгөөн хийдэг" гэлээ. 

Сурвалжлах баг маань ийн Эрээн хотоос иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээллийг бэлтгээд Замын-Үүд, Улаанбаатарын зүг хөдөлсөн юм.  Ингэхдээ Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнхтэй уулзаж  санал бодлыг нь сонслоо. Тэрбээр "Манай сум өөрөө онцлог гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ боомт улс орны эдийн засагт их чухал хувь нэмэр оруулдаг. Боомтоор дамжин өнгөрч байгаа иргэдийн урсгал өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан ч ачаалалтай ажилладаг. Өдөрт 3-4 мянган зорчигдын урсгалтай. Зорчигдын нэг хүнд нөхцөл бол олон удаа сууж буудаг явдал. Тэгвэл одоо шууд Улаанбаатараас автобустайгаа Эрээн хотруу гарна гэдэг иргэдэд ач холбогдолтойн дээр боомтын ажилчдын ачаалалд ч нэмэртэй болж байна" гэдгийг дайсан юм.

Дээрх мэдээллийн эцэст Эрээн хотыг чиглэлд зорчих автобусны үнийн тарифийг уншигчид маань сонирхож байгаа байх. Тэгвэл хүүхэд 27 мянга 500 төгрөг, том хүн 55 мянга 500 төгрөгөөр зорчих юм. Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд том хүн 210 юань, хүүхэд 115 юаниар тус тус зорчино.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Old passenger (103.229.121.139)
    Eo eo ter vagonii uilchlegch nar gej estoi aash muutai, soelgui gahainuud baina lee.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.206)
    odoo tsaashaa beijing yavdag bolchuul saihan l yum bna
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.29)
    маш сайхан хэрэг болжээ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.29)
    үнэхээр сайхан сурвалжлага болж
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.9)
    зөв шүү
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (150.129.142.183)
    ВАГОНООР ЯВАХ ИРГЭД БАГАСАЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА. НЭГ ТАЛДАА ЗӨВ Ч УБТЗ-ЫНХАА ОРЛОГЫГ ХААСАН Л ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙНА ДАА.
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
    • мэнгү
      тэнэгт улс хөгжиж байна
      2015 оны 12 сарын 07
  • Зочин (202.179.11.90)
    Jagaadaa amijilt husie.MSPL d bsan hun bna
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.26.171)
    bayrhvrgie bolj ba.amjilt hvsie tanai hamt olond
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (202.9.40.72)
    BZDn tovchoo gj haana bdag ve?
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    аюулгүй тав тухтай бол хэн ч явахыг бодно доо
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • F (202.21.125.22)
    ee ene huitend avtobusch hetsuu bhaa gal teregee baraadsan ni deer bailguide bas yamar ih unetei yum beesd
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.1)
    Хотын замд хамгийн олон осол гаргадаг Тэнүүн огоо шалгарсан байна Ать насаа бодож галт тэрэгээр явсан дээр байх
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
    • мэнгү
      хаашаа ч хамтдаа
      2015 оны 12 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    14 цаг 13 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    16 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    17 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    17 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 57 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 26 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 37 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    18 цаг 56 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    19 цаг 21 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    19 цаг 32 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    19 цаг 54 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    19 цаг 58 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    20 цаг 16 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    20 цаг 38 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    20 цаг 45 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    21 цаг 10 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    21 цаг 17 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    21 цаг 23 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    21 цаг 27 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК