Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 11 сарын 15-ны өдрийн 197 дугаартай тушаалд заасны дагуу “Дотоод ажлын өдөр”-ийн хүрээнд нийт прокурор, ажилтнуудад уран илтгэгч, доктор Б.Гэрэлээр “Илтгэх ур чадвар” сэдэвт сургалт хийсэн байна.
Энэхүү сургалт нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлдэг прокуроруудын хувьд үр дүнтэй сургалт болжээ.