Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж өршөөгдсөн, хорих ял тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ангиудаас суллагдан захиргааны хяналт зогсоогдсон иргэдийг хамруулан “Зорилготой амьдаръя”-2 өдөрлөг, сургалтыг зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн хүрээнд тус Прокурорын газраас хорих ял тэнссэн, хойшлогдсон, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан иргэдийн эрх зүйн орчин сэдвээр сургалт зохион байгуулж, Хөдөлмөрийн хэлтсээс ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн багш Б.Гэсэрмааг урьж, “Гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа, хувь хүний төлөвшил” сэдвээр лекц уншуулсан байна.