ОХУ манай улсаас мах авахаа түр зогсоожээ. Тодруулбал ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгджээ.
Учир нь манай улсад сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй тусламж болгон өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх аж.
Сэтгэгдэл (6)