Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4260, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 155, зөрчлийн 1231, Зам тээврийн ослын 370, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 84-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн "5-р хороо нэгдсэн эмнэлэгт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар шалгалтын ажиллагааг хийхэд БГД-т оршин суух 56 настай эрэгтэй Б 12-р сарын 05-ны өдөр архины хордлого оноштой хэвтэн эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим