Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцдог иргэн, байгууллага, сайн дурын бүлгийн үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдрийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг нар оролцлоо.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байгаа “Юниверсал Нетворк” компанийн “Маршал” хамгаалалтын алба, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хоооны ахмадын “хамтын хүч” сайн дүрийн бүлэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Л.Нямдаваа нарыг шагнаж, урамшуулсан юм.