Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Сүүлийн долоо хоногийн байдлаар мэдүүлэх хөрөнгийн хэмжээ 8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт 5 их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)